Т.САЙХАН
2021.06.21
ЭМЯ-наас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: -Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11295 сорьцод шинжилгээ хийхэд 2268 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 95819 боллоо. Батлагдсан нийт тохиолдлын дийлэнх хувийг 20-40 насны залуус эзэлж байна" гэлээ.
Халдвар авагсдын 81.2 хувь нь буюу 1404 нь нийслэлд, хөдөө орон нутагт 864 тохиолдол бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт 247 хүн эмнэлгээс гарч, нийт 63945 хүн эдгэрчээ. Түүнчлэн COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 42-80 насны 11 хүн нас барсан байна. Нийт нас баралт 447 боллоо. Covid-19-ийн бус шалтгаант нас баралтаар (61.71 настай) хоёр хүн нас барлаа. Улаанбаатар хотод 1404 тохиолдол нэмэгдэж, нийт 78682 боллоо. Орон нутагт 864 тохиолдол нэмэгдэж нийт 16351 болжээ.
Эх сурвалж:www.polit.mn