Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.06.07/ өглөө. Улсын хэмжээнд даваа гаригт 1177 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барсан байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6248 шинжилгээ хийхэд 1177 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 66443 боллоо. 1177 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар байна. Тодруулбал,  867 нь Улаанбаатар хотод, 310 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнгөрсөн хугацаанд халдварын улмаас 63 настай эмэгтэй, 34 настай эрэгтэй хоёр хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт 300 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54081 болсон.Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа. Үүнд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж буй зэрэг нь нөлөөлж байна” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn