Б.Нямсүрэн

АНУ-ын Калифорни болон Мэрилэнд мужийн холбооны шүүгчид Трампын засгийн газар цомхотгосон төрийн албан хаагчдыг ажилд нь эргүүлэн авах ёстой гэсэн шийдвэрийг пүрэв гаригт гаргажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп төрийн албаны үйл ажиллагааг сайжруулах, хүнд суртлыг арилгах зорилгоор DOGE нэртэй агентлаг байгуулан, энэ хүрээнд одоогоор 100 мянган албан хаагчдыг цомхотгоод байгаа. Төрийн албан хаагчдыг цомхотгох үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа, хоёр дахь давалгаа эхэлсэн болохыг өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Боловсролын яам тал ажилтнаа чөлөөлөх болсон тухай мэдээлэлтэй зэрэгцэн гарсан юм.

Балтиморын шүүгч Жэймс Бредар ы Олон улсын хөгжлийн агентлаг, Байгаль орчны газар, Хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийн төв зэрэг нэр бүхий 18 төрийн байгууллагын ажилчдыг халсан Засгийн газрын үндэслэл хууль зөрчсөн хэмээн үзжээ.