Б.Нандин

Саудын Арабт болсон АНУ, Украины талын гал зогсоох тохиролцоог ОХУ хэрхэн хүлээж авах тухай асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Тэгвэл АНУ-аас санал болгож байгаа гал зогсоох хэлэлцээг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дэмжих боломжтой тухай Кремилд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.  Тэрээр түр биш удаан хугацааны энх тайвны төлөө гал зогсоох, мөн энэ дайныг өдөөсөн үндсэн шалтгааныг тогтоож, энэ асуудлыг илүү ул суурьтай шийдвэрлэх нь илүү чухал болохыг онцолсон байна. “Бид гал зогсоохын төлөө байгаа, гэхдээ ярилцах олон асуудал бий" гэж тэрбээр хэлжээ. Ялангуяа 30 хоногийн гал зогсоох хэлэлцээ тохиролцоонд хүрвэл Украины цэргийн нэвтрэн ороод байгаа Курск дэх газар нутгийг хэрхэх тухай, тэнд үйлдэгдэж байгаа энгийн иргэдийн эсрэг хийгдсэн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх, украинууд тэндээс цэргээ гаргах уу зэрэг асуудлуудыг тодруулах шаардлагатай хэмээн В.Путин хэлсэн байна. ОХУын ерөнхийлөгч В.Путин энэ асуудлаар Д.Трамптай уулзах, эсвэл ойрын үед утсаар ярьж тодорхой болгох тухай мөн мэдэгджээ.