Б.ОД

Европын холбоо, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (MCCR) төслийн хүрээнд Эрүүл мэндийн яаманд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг хүлээлгэн өглөө. Гурван жилийн хугацаатай хэрэгжих уг төсөлд Европын холбооноос нэг сая еврогийн дэмжлэг, ДЭМБ-ын зүгээс 62 мянган еврогийн дэмжлэг болон мэргэжил аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа билээ.

Үүнд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мобайл тоног төхөөрөмжийн багц болон  түргэвчилсэн тест, эмнэлгийн хэрэгсэл, ХӨСҮТ-өөс сүрьеэгийн эмчилгээ, үйлчилгээг тасалдуулахгүй чиглэлээр орон нутагт зайн сургалт, зөвлөгөө өгөхөд ашиглах компьютерийн тоног төхөөрөмж, хэрэгсэл,орон нутаг болон дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад зайнаас зөвлөгөө өгөх, оношилгоо хийх, сургалт явуулахад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмж багтсан байна. Учир нь Монгол Улсад олон нийт болон тэргүүн шугаманд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх нэн шаардлагатай байгаа юм.

Эхсурвалж:www.polit.mn