Х.ОЮУНБОЛД

Лос-Анжелес хотын “Юнион Стейшн” галт тэрэгний буудалд өчигдөр болсон 93 дахь удаагийн “Оскар” наадмын шилдэг киноны шагналын эзнээр “Номадланд” кино тодорчээ. Хлая Чжоа кино зохиолыг бичиж, найруулагчаар нь ажилласан энэ кинонд  нөхрөө нас барсан болон  тэр бүсийн цорын ганц үйлдвэрийг хаасны дараа төрөлх хотоо орхин  АНУ-ын баруун хэсэг рүү очихоор ачааны машиндаа нүүдэлчин хэв маягийн амьдралаар амьдарч 60 гаруй  насны эмэгтэйн тухай амьдралыг өгүүлдэг байна. Драмын төрөлд хамаарагдах энэ киног Жессика Брудерийн бичиж 2017 онд хэвлүүлсэн “Номадланд” (Surviving America in the Twenty-First Century) –номноос санаа авч бүтээсэн  аж. Оскар” кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг гол дүрд  тоглосон “Францес МС Дорманд, шилдэг эмэгтэй найруулагчийн шагналыг найруулагчаар нь ажилласан Хлоя Чжао хүртжээ. Кино наадмын шилдэг киноны төрөлд “Аав”, “Иудас ба Хар Мессиа”, “Манк”,” Минари”, “Соунд оф Металл”, “Чикагогийн долоон шүүх”, “Амласан эмэгтэй” кино шилдгээр шалгарах боломжтой байсан аж.

Эх сурвалж:www.polit.mn