Б.ДОЛЖИН

Завхан аймагт томилолтоор ажилласан гурван иргэнээс халдвар илэрсэнтэй холбоотой Аймгийн Шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. 

COVID-19 халдвар илрэх нууц үeийн хугацаа дуусмагц энэ сарын 29-нд ойрын хавьтлын иргэдээс шинжилгээ авч, сорьцыг ХӨСҮТ-рүү тээвэрлэнэ. Иймд иргэдийн PCR шинжилгээний хариу гартал Улиастай сумаас орох, гарах хөдөлгөөн, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэлээ. Батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 20 иргэнийг цаг алдалгүй тусгаарлах байранд оруулж, хамгаалалтад авсан. Хоёрдугаар хавьтлын 86 иргэнийг хяналтад авсан тул Улиастай суманд хатуу хөл хорио тогтоохгүй.Нэгдүгээр хавьтлын 20 иргэнээс өнөөдөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn