Б.ДОЛЖИНЖАВ

Говьсүмбэр аймагт өчигдөр 3.5 магнитудын хүчтэй давтан газар хөдөлт болжээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт өчигдөр 21:45 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Мөн  Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг өнөөдөр 06:54 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон  гэж ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Мэдээллийн дагуу, тухайн сумдуудын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга, Шуурхай штабын жижүүр болон иргэдээс тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй" гэж мэдэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Эх сурвалж:www.polit.mn