Б.ДОЛЖИНЖАВ

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чаwуутнууд” буланг хүргэжбайна. Энэ удаа Монголын урлагийн салбарын хамгийн нэр нөлөөтэй дуучин Ука болон Америкийн алдарт дуучин Beyonce нарыг онцоллоо.

Азид танигдсан дуучин Ука

Хүн эхлээд өөрийгөө таньсан, ямар авьяастайгаа мэдсэн байх хэрэгтэй. Өөрийгөө таньж, хүсэл зорилгоо тодорхойлсны дараа түүнийхээ төлөө хөдөлмөрлөх нь зүйн хэрэг. Тэгэхээр авьяас, хөдөлмөр хоёр заавал хамт байж амжилт гардаг байх гэж санагддаг” гэж ярих дуучин Ука  1982 оны арваннэгдүгээр сарын 06-нд төрсөн. Өдгөө 38 настай ч эрч хүчээрээ Монголын урлагийн салбарт томоохон орон зайг эзэлдэг, олон хүнд үлгэр дуурайлал үзүүлж яваа хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл юм. Энэ тухайгаа тэрээр “Тэдэн цомог гаргаж, тийм орлого олох зэрэг нь миний зорилго бишээ. Энэ бүхний эцэст ямар сайхан амьдарсан, сайн эмэгтэй вэ гэж дурсагдахаар амьдрахнь л миний зорилго” хэмээн ярьсан байдаг. Үнэхээр ч олон мянган эмэгтэй, охидод сайхан эмэгтэйн жишгийг харуулж яваа, өвөрмөц хэв маягтай, содон уран бүтээлч билээ.

 Анх 2004 онд Монголын урлагийн салбарын хамгийн алдартай охидын “Kiwi” хамтлагийг байгуулж байв. Тэдний хамтлаг 2014 онд тарж, тэр цагаас хойш тэрээр ганцаараа уран бүтээлээ туурвиж байна. Энэ цагаас хойш Ука  ганцаараа дөрвөн цомог гаргаад байна. Тухайлбал,  2015 онд "I am in love" , "11.06", 2017 онд "ХӨГ-ЖИМ", 2018 онд  "Don't Stop" нэртэй цомгоо гаргасан. Үүнээс түүний "Don't Stop" цомог нь Азийн топ хип хоп цомогт багтсан юм. Тэрээр хамгийн алдартай телевизийн шоуны нэг “The Voice of Mongolia” шоуны шүүгчээр ажиллаж байсан.Тус шоуны эхний ялагчаар Укагийн багийн гишүүн Ц.Энгүүн шалгарч байсан юм.

Дуучин Ука Соёл урлагийн их сургуульд сурч жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж, аавынхаа зөвлөгөөг дагаж "Орхон" дээд сургуульд хэлмэрч, нарийн бичгийн дарга мэргэжлээр суралцсан тухайгаа хэвлэл дөгсөн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг. Дуулахаасаа гадна тэрээр “Нэгүн” студийн анхны бүрэн хэмжээний “Hi Honey” уран сайхны кинонд тоглож байв.

Дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан түүний хувьд “Хэрвээ би дуучин болоогүй байсан бол биеийн тамирынбагш, ер нь спортын талын л хүн болох байсан байх” хэмээн ярьжээ.  Хамгийн олон фентэй түүний “Маргаашийн нар луу хамт аялах уу”, “Do It”, “Don’t stop”дуунууд нь Youtube-д хамгийн олон хүн үзсэн дуугаар шалгарсан юм.

28 удаа Грэмми-гийн шагнал авсан Beyonce

Харин түүнтэй бараг нас чацуу дэлхийн хэмжээний од, Америкийн алдарт дуучин,хөгжмийн зохиолч, жүжигчин Beyonce 1981 оны есдүгээр сарын 04-нд Техас мужид төрсөн. Хүүхэд байхаасаа дуу болон бүжгийн олон тэмцээнд идэвхтэй оролцдог байсан түүний нэр хүнд 1997 оноос гялалзаж эхэлсэн. Тэрээр жүжигчний кареерээ 2006 онд The Pink PantherDreamgirls киноноос эхлүүлсэн. Түүний цомог дэлхийд 118 сая хувь борлуулагдсан. Тэрээр энэ онд Grammy-гийн шагнал авснаар 28 удаа энэ шагналыг авсан бүх цаг үеийн анхны эмэгтэй дуучин болсон юм.

Тодруулбал,  Beyoncе "Black Parade" дуугаараа 28 дахь Грэммигийн шагналаа авснаар бүх цаг үеийн эрэгтэй, эмэгтэй ялагчдын амжилтыг эвдсэн юм. Энэ тухайгаа тэрээр “Үнэхээр их сэтгэл хөдөлж байна.  Энэ бол маш том нэр төрийн хэрэг юм. Хүнд хэцүү ч гэлээ тухайн цаг үеийн бодит байдлыг харуулах нь уран бүтээлч миний болон манай хамт олны үүрэгюм. Намайг дэмжиж, үргэлж урам зориг өгч байсан бүх хүнтэй энэ баярт мөчийг хуваалцахыг хүсчбайна” гэж ярьжээ.Үүнээ сөмнө Beyonce өөрийн есөн настай охин Blue Ivy Carter-тэй хамтарч дуулсан "Brown Skin Girl" дуугаараа хамгийн шилдэг клипний шагналыг авч, түүний охин бүх цаг үеийн хамгийнз алуу “Grammy Awards“-ийн шагналтан болж байв.

Эх  сурвалж:www.polit.mn