“Баянбүрд” төвийн зурхайч, гоц авьяастан, академич
-Төмөр үхэр жилийн зурлагаас үзвэл залууст сайн, нялхаст дунд, өвгөд хөгшдөд тааруу гэж гарчээ. Дунд шатны төрийн албан хаагчдын ажил үйлс саадгүй, эгэл олонд дунд, өндөр тушаалтанд тааруу дүр төрх бууж байна. Нийгмийн байдлыг үзвэл үхэр жилд төрийн хууль цаазын хэрэгжилт сулрах ч улсыг эдийн засаг сайжирна. Гэвч иргэдийн амьдрал ахуй дээшлэхгүй, хямрал тэмцэл ширүүсэх нигуртай. Галын аюул, байгалийн гамшиг тохиож болзошгүй. Өвчин эмгэгээс үүдсэн цаг зуурын хүндрэл байх ч алсдаа иргэдийн эрүүл мэнд сайн байна. Харин мал, амьтанд халгаатай. Зун намар тариа ногоо элбэг, ургац арвин, үр жимс дэлгэрнэ. Гэр бүл, байгууллага, хамт олонд эв нэгдэл чухлаар тавигдана. Гарч байгаа жилд хүн бүр сэтгэл амар байж, эвийг хичээн, биесээ хүндэлж, өрх болгон өөдлөн жаргах болтугай. Цар тахлаас айж нурмайлгүй гэрэлтэж амьдраарай. Сайн сайхныг хүсэн ерөөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.5 БААСАН № 26 (6503)