Б.НАМУУН

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, аймгийн салбар лабораторид энэ сарын 30-нд нийт 13 597 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 20 хүнд коронавирус илэрчээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай үргэлжилсэн халдварын голомтод 16 тохиолдол илэрсэн бол Франкфуртын нислэгээр ирсэн хоёр хүний гурав дахь давтан шинжилгээ халдвартай гарсан. Ингэснээр зөөвөрлөгд сөн тохиолдол 399 болж байна. Хоёр тохиолдол нь ХСҮТ-ийн өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал эмч, нягтлан бодогчоос коронавирус илэрсэн. БЗД-т илэрсэн 16 тохиолдлын хоёр нь өвчтөн, нэг нь сахиур, бусад нь гэр бүл, ажлын газрын хавьтал нийт 11 хүн байна. Мөн “Тэнүүн-Огоо” автобус баазад түлш түгээгч ажилтай нэг хүнээс коронавирус илэрсэн. Тэрээр хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 21-нд ажилдаа ирсэн. Хамт ажилладаг 200 агруй хүнийг шинжлэхэд коронавирус илрээгүй. Тус компаниас өмнөх тохиолдолтой нийлээд нийт дөрвөн хүн халдварт өртсөн байна” гэв. Өнөөдрийн байдлаар, манай улсад COVID-19-ийн халдварын батлагдсан тохиолдол 1215 болжээ. Үүнээс 830 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагт зургаан хүн эмнэлгээс гарчээ.

Эх сурвалж: www.polit.mn