Б.ДОЛЖИНЖАВ

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдварын шинэ голомт бүртгэгдсэн. Энэ эмнэлгээр үйлчлүүлсэн 10 хүн Орхон аймагт ирснийг тандалт судалгаагаар тогтоосон байна. Тиймээс тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдээс PCR шинжилгээ авна гэж Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг “Орхон аймагт сүүлийн 11 хоногт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Аймгийн хэмжээнд халдвартай нь батлагдсан 25 иргэн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг рүү шилжсэнээс 11 хүний эмчилгээ үргэлжилж байна. Батлагдсан тохиолдуулын 14 нь эдгэснээс 10 нь орон нутагтаа ирж, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Баянзүрх дүүрэгт халдвар кластер хэлбэрээр тархсан тул аймгийн хэмжээнд тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Орхон аймагт ирсэн 3346 иргэнээс урьдчилсан байдлаар 2250 орчмыг нь тандалт судалгаанд хамруулсан. Эдгээр иргэдийн дотор Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд цөөнгүй байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn