З.БАТЦЭЦЭГ
Сүүлийн хэдэн долоо хоног АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээлэл их гарч байна. Дональд Трамп өөрөө тэрбумтан тул цалинд санаа зоволтгүй байсан бол Жо Байдены хувьд бол өөр. Тэрээр АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болмогцоо жилд 400 мянган доллар буюу сар бүр 33 мянган долларын цалин авна. Энэ нь 2001 оноос хойш тогтоосон тогтмол цалин. АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдсон ба тэрээр Байдены баруун гар, Калифорнийн сенатч Камила Харрис юм. Түүний цалин нэмэгдээд жилд 235100 ам доллар авна. Сенатч байх үедээ тэрээр жилд 174 000 ам долларын цалинтай байжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгч нар хэрэглээний зардалд зориулж 10 000 ам долларын татварын нэмэгдэл авдаг. Мөн үнэгүй байр (тэнгэсийн цэргийн ажиглалтын бүсэд), унаа (машин, 3 нисдэг тэрэг, онгоц), 80 хүний бүрэлдэхүүнтэй туслахуудын баг ажиллана.
Харьцуулж үзэхэд “Форбс” сэтгүүлийн мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2019 онд 9,7 сая рублийн орлоготой байжээ. Энэ нь одоогийн ханшаар бол 126 000 доллар орчим болж байгаа юм.
Эх сурвалж: www.elle.ru