Б.ДОЛЖИНЖАВ

Нагорно-Карабах бүс нутагт үүссэн зэвсэгт мөргөлдөөний нөхцөл байдлын талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар утсаар ярьсан гэж Кремль мэдээллээ. “Энэ сарын 10, 17-нд хоёр удаа Армени, Азербайжан хоёр гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Гэвч төд удалгүй энэ тохиролцоог зөрчсөн нь бидний санааг зовоож байна. Тиймээс ерөнхийлөгч Путин энэ мөргөлдөөнийг хурцатгахаас урьдчилан сэргийлэх, Уулын Карабах бүс нутагт үүссэн асуудлыг улс төр, дипломат аргаар хэрхэн шийдэх алхмуудыг танилцуулсан” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдэгдэв. Армени, Азербайжан орны хоорондох газрын маргаан есдүгээр сарын 27-нд дахин дэгдээд байгаа юм.

Эх сурвалж:Tass