Т.САЙХАН
Монголын үндэсний бөхийн холбооноос 2020 он дуустал болох барилдааны хуваарийг баталжээ.
БАРИЛДААНЫ ХУВААРЬ
- Аравдугаар сарын 18-нд 14:00 цагаас Богдхаан хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
- Аравдугаар сарын 29-нд 14:00 цагаас Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
- Аравдугаар сарын 30, 31-д Өсвөр үеийн УАШТ Булган аймагт болно.
- Арваннэгдүгээр сарын 7-нд 12:00 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- Арваннэгдүгээр сарын 12-нд 14:00 цагаас Байнгын ажиллагаатай парламентын 28 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
- Арваннэгдүгээр сарын 14-нд Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит цомын төлөөх багийн барилдаан,
- Арваннэгдүгээр сарын 16-нд 14:00 цагаас Монгол бахархалын өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдаан,
- Арваннэгдүгээр сарын 22-нд 14:00 цагаас Хэнтий аймгийн нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
- Арваннэгдүгээр сарын 26-нд 14:00 цагаас Улс тунхагласаны 96 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
- Арванхоёрдугаар сарын 5-нд 14:00 цагаас Улсын харцага Н.Саранцогтын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
Арванхоёрдугаар сарын 6-нд 12:00 цагаас Сумын болон залуу бөхчүүдийн барилдаан, - Арванхоёрдугаарсарын 12-нд Өсвөр болон нийтийн монгол шандастаны барилдаан,
- Арванхоёрдугаар сарын 13-нд 14:00 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
- Арванхоёрдугаар сарын 19-нд 14:00 цагаас "Жавхлант" дэвжээний 10 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
- Арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 109 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.
Эх сурвалж:www.polit.mn