Б.ДОЛЖИНЖАВ
Хүн төрөлхтөний орших, эс оршихыг тодорхойлдог нэгэн чухал зүйл нь хайр билээ. Тиймээс энэ удаа бид өөрийгөө хайрлах хайр, бусдыг хайрлах хайр, эцэг эхийн хайр гэж чухам юу болох, хоорондоо ямар ялгаатай байдаг талаар философич, психологич, социологич Эрих Фроммын бичсэн “Хайрлах урлаг” номын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-Амжилт,нэр хүнд, хөрөнгө мөнгө, эрх мэдэлд хүрэхийн тулд бид хамаг энерги, эрч хүчээ зарцуулж, тэдгээрийг хэрхэн олж авах, зорилгодоо хэрхэн хүрэх арга замуудад бүх хүчээ дайчлан суралцах атлаа бидний хамгийн ихээр хүсэн хүлээдэг хайрлах урлагт суралцах гэж хичээх нь нүдний гэм аж.
-Хүн юуны төлөө хичээсэн бэ түүндээ хайртай. Тиймээс хүн юуг хайрладаг вэ, түүнийхээ төлөө л хичээдэг.
-Бүх хайрын дотроос хамгийн үндэс суурь болсон хайрын төрөл гэвэл бусдыг хайрлах хайр.
-Бусдыг өөртэйгээ адилхан хайрла. Бусдыг хайрлана гэдэг бусад бүх хүн төрөлхтнийг хайрлана гэсэн үг.
-Хэн нэгэн хүн бусдыг хайрлаж чадах чадвартай нөхцөлд өөрийгөө бас хайрлах чадвартай гэсэн үг.
-Хэрэв хүн зөвхөн л бусдыг хайрладаг гэвэл тэр хүн хайрлаж чаддаггүй л хүн.
Эх сурвалж:www.polit.mn