“Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагаас аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд зориулан 2,3 сая ам.долларын санхүүжилттэй төслийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэл хэрэгжүүлж байна.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, төслийн хүрээнд ОБЕГ, НЭМҮТ, СЭМҮТ, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар,МУЗН-тэй хамтран бага насны хүүхдүүдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч мазаалайн зөвлөмж” анимейшнүүдийг цувралаар хөгжүүлэн, олон нийтэд хүргэж байгаа аж.