Г.БОРОО
Орчин үеийн залуусын чихэнд “Тоонот” хэмээх үг хэдийнэ танил болжээ. Залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, чанартай уран бүтээлүүд хүргэдэг “Тоонот” студи “Toonot volume 1”, “Toonot volume 2” цомогт багтсан дуунуудаа сонсогчдод дахин хүргэхээр “Гараад ир, найз минь” эвентийг ирэх баасан гаригт Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Хар сувд”-д хийхээр болсон байна. Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн), ThunderZ (Б.Өлзий-Учрал) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвидаг. Эдгээр уран бүтээлчдээс гадна дээрх үйл ажиллагаанд регги дуучин Ratabuzz, реппер KA, Lil ThugE, DJ Gezeg нар оролцоно.
Эх сурвалж:www.polit.mn