Д.ЖАВХЛАН
Энэтхэг улсын Пунэ хотноо энэ сарын 25-30-ны хооронд Азийн аваргын тэмцээн болох гэж байна. Кикбоксын Азийн шилдгүүд цугларах энэхүү тэмцээн нь эрэгтэй 63,5 кг, 67кг, 71кг, 74кг, 84 кг, эмэгтэй 52кг, 56кг, 60кг-ын жинд болно.
Манай улсаас 63.5кг-ын жинд Ч.Шижир-Эрдэнэ, 67кг О.Лхасүрэн, 71кг Б.Наадам, 74кг Г.Жавхлан, эмэгтэй 52 кг-ын жинд Б.Халиун нар оролцохоор бэлтгэлдээ гарчээ. Гэвч тамирчдын зардал одоогоор шийдэгдээгүй байгаа аж. Эдгээр тамирчид тивийн аваргад оролцвол амжилт гаргах бүрэн боломжтой гэж кикбоксынхон үзэж байна.
Азийн аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид ирэх оны эхээр олон улсын олимпийн хорооны ивээл дор ОХУ-ын Санктпетербург хотноо зохион байгуулах Дэлхийн тулааны спортын хоёрдугаар наадамд оролцох юм. ДАШТ-ийг зохион байгуулагчид тив болгонд нэг эрх олгосон бол харин Ази тивд кикбоксын спорт эрчимтэй хөгжиж буйг харгалзан жин бүрт хоёр эрх өгчээ.