С.САРУУЛ
Баяр наадмын үеийн тусламж үйлчилгээг Хүй долоон худаг, 13-р зуун цогцолборт болон ёслолын буудлагын үйл ажиллагааны үеэр 86 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна. “Covid-19”-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор гурван цэгт 3062 хүний биеийн халууныг үзэж, гар ариутгуулсан. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйлчилгээг долдугаар сарын 10-16-ны 08:00 цаг хүртэл 6,68 хүнд үзүүлсэн. Үүний 5581 нь насанд хүрэгч, 387 нь хүүхэд байсан ба 792 ослын дуудлагад үйлчилсэн байна. Баяр наадмын үеэр Хүй долоон худагт болсон морины уралдааны үеэр 14 хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Хүлээн авах яаралтай тусламжаар насанд хүрэгч 3573 болон 2694 хүүхэд үйлчлүүлжээ.
Эх сурвалж: www.polit.mn