Д.АРИУН

Хуучин нэрээр СССР-ийн ардын жүжигчин Фрунзик Мкртчяны жинхэнэ нэр нь Фрунзе байсан гэдэг. Гэхдээ тэрээр жинхэнэ нэрээрээ биш харин Фрунзик гэдгээрээ дэлгэцийн танил, олны хайртай жүжигчин болсон нэгэн билээ.

Фрунзик Мкртчян  1930 оны долдугаар сарын 4-нд тухайн үеийн нэрээр бол Ленинакан одоогийн нэрээр бол Гюмри хотод төржээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа төрөлх хотынхоо нэхмэлийн үйлдвэрийн клубэд киномеханикийн туслахаар ажиллаж байсан залуу хүү сайн дурын уран сайхны дугуйланд явдаг байжээ. Улмаар 1947 онд гэхэд тэрээр  Ленинаканскийн театрт жүжигчин болсон байж.

1956 он гэхэд Мкртчян Ереван хотноо Сундукяны нэрэмжит Арменийн театрын жүжигчин болсон байлаа.  Ингэж театрын тайзнаа олон жил ажиллаж, олон дүр бүтээсэн ч түүнийг Зөвлөлтийн болон Оросын үзэгчид театрын гэхээсээ илүү киноны дүрүүдээр нь мэддэг. Түүний тоглосон “Мимино”, “Эрчүүд”, Бид болон бидний уулс, “Айболит 66” зэрэг олон кино өнөөдөр үзэгчдийг татдаг хуучны сайхан кинонуудын тоонд багтсан хэвээр.

Фрунзик  Мкртчян 1993 оны арванхоёрдугаар сард нас барсан бөгөөд түүнийг сүүлчийн замд үзэх гэж маш олон хүн цугларсан байсан гэдэг.

 

 Вахтанг Кикабидзе, Фрунзик Мкртчян  нар найруулагч Георгия Данелия бүтээл   “Мимино” инээдмийн кинонд, 1979 он.

Жүжигчин  Ролан Быков (баруун гар талд),  Фрунзик Мкртчян  нар “Айболит-66” кино.

 

Сааховын дүрд жүжигчин Владимир Этуш (зүүн талд), Жабраилын дүрд  Фрунзик Мкртчян  нар “Кавказад болсон явдал” кинонд, 1967он.

 

Жүжигчин  Фрунзик Мкртчян “Цэрэг ба заан” уран сайхны кинонд  1978 он.  «Арменфильм»

Москвагийн олон улсын Х кинофестиваль. Найруулагч, Зөвлөлт Оросын ардын жүжигчин Георгий Данелия /дунд нь/, «Мимино»киноны гол дүрийг бүтээсэн Гүржийн нэрт жүжигчин Вахтангом Кикабидзе, Армены ардын жүжигчин Фрунзик Мкртчян нар. 1977 он.

 

Травкин дүрд Евгений Леонов, профессорын дүрд и Фрунзик Мкртчян тоглосон “Гучин гурав” кинл, 1965 он.

Эх сурвалж: www.polit.mn