С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. /2020.04.19/. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 213 оронд COVID-19-ийн улмаас 2.330.967 өвчилж, 160.765 хүн нас барж, 596.537 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.  COVID -19-ийн улмаас дэлхий даяар 1.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Өвчлөл АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Турк улсуудад голомтлон тархаж байна. 

ОХУ-д сүүлийн 24 цагт 1785 тохиолдол бүртгэгдэж нийт өвчилсөн хүний тоо 36793, нас барсан 113 тохиолдол байна.  Тус улсад өвчлөлийн гол цөм нь Москва хот болоод байна. 

Москва хотод 2649 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 50 гаруй хувь нь 49 хүртэл насны хүмүүс байна. Өвчлөл  дөрөвдүгээр сарын 22-ноос эхлээд зөвшөөрөлгүй бол метронд суулгахгүй байхаар болжээ. Эрхүү мужид 57 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Буриад улсад 2002 хүнд халдвар тарсан байх магадлалтай гэж үзсэн байна. Эрхүү мужийн эмнэлэгт 15 хүртэл насны 10 хүүхэд байгаагийн хамгийн бага нь долоон сартай хүүхэд байна. Энэ нь бага насны хүүхэд өвчилсөн дөрөв дэх тохиолдол юм. Эрхүү, Буриадад яагаад бага насны хүүхэд өвчлөөд байгааг цаг агаар дулаарч байгаагаас эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явж, балархай хэлбэрийн нян тээгч буюу шинж тэмдэггүй нян тээгчээс өвчлөл авч байна гэж үзэж байгаа. 

Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаад визийн хугацаа дуусч байгаа гадаад иргэдийн визийн зургаадугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргасан. Манай улсын хувьд ажиглалтад 1227 байна. Өчигдрийн хувьд 226 гарсан ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт ажиглалтын байруудад дөрвөн их эмч, 27 дадлагжигч эмч ажиллаж байна" гэв. 

 Эх сурвалж: www.polit.mn