Т.САЙХАН
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын өгсөн мэдээллийг хүргэж байна. Тэрээр “Өчигдөр Токио-Улаанбаатарын нислэгээр 256 зорчигч ирсэн. Сэжигтэй болон эрсдэлтэй хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа 63 хүнийг Цэргийн төв эмнэлэг дээр аваад, бусад хүнийг Жаргалан, Наранбулаг, Парк гэсэн зочид буудал, сувиллуудад хуваарилаад байна. Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр 231 хүн ирснээс диализийн аппаратад орох шаардлагатай нэг иргэнийг Цэргийн төв эмнэлэгт аваад бусад хүнийг Амар зочид буудалд байрлуулсан. Бүх тусгаарлах байран дээр лавлагаа төвүүдийн нэг, нэг эмчээр ахлуулаад резидент эмч нараа ажиллуулж байна. Мөн БНХАУ-аас халдварын эмчилгээнд ашигласан уламжлалт анагаах ухааны эмийн жорыг авсан гэдгийг хэллээ.
Эх сурвалж:www.polit.mn