Б.БАЯРЖАВХЛАН

Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайханы шийтгэлийн хугацаа өчигдөр /2020.02.01/ дуусч, барилдах эрхийг нь сэргээжээ.

Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлсэн “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 31 бөхийг сэргээшийн шинжилгээнд хамруулахад Улсын заан Б.Пүрэвсайханаас допинг илэрч, барилдах эрхийг нь хоёр жилээр хассан юм.

Улсын заан Б.Пүрэвсайхан 2009 онд Ховд аймгийн наадамд үзүүрлэн, аймгийн заан, дараа жил нь түрүүлж, аймгийн арслан цол тус тус хүртсэн. Улмаар 2012 онд Төрийн их баяр наадамд тав давж, улсын начин, 2014 онд Улсын харцага, 2016 онд Улсын заан цол хүртсэн билээ.

Эх сурвалж: www.polit.mn