С.САРУУЛ
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны эхээс тус улсад H2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Тэгвэл АНУ Монгол Улсын иргэдийн түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хугацааг 2021 он хүртэл сунгажээ. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн визээр 300 орчим хүн явсан байна.
Н2 ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг.
Эх сурвалж: www.polit.mn