Томуу, томуу төст өвчинд ихэвчлэн 0-3 насныхан өвчилж байгаа тул нийт эцэг эхчүүдэд хандаж хүүхдийг ханиад томуугийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг НЭМҮТ-өөс анхааруулжээ. Гэрээр хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах, дархлааг дэмжих, ханиадтай хүнээс тусгаарлахыг зөвлөж байна. Анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт шат дараалан хандаж эмчилгээ үйлчилгээ авах хэрэгтэй байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд хүүхдийн ханиад томуугийн цочмог хүндрэлийг дардаг болохыг Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгээс онцолжээ.
Юуны түрүүнд хүүхдийн дархлааг сайжруулж, гадуур гарахад нь амны хаалт тогтмол хэрэглүүлэх, давс, содын уусмалаар хоолойг нь зайлах, аарц, аньс, чацаргана, нэрс зэрэг халуун шингэн зүйл тогтмол уулгахыг эмч нар зөвлөж байна.
Эх сурвалж:www.polit.mn