Б.БАЯРЖАВХЛАН
Чөлөөт бөхийн дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон өнгөрсөн жил Жакартагийн Азийн наадмын үеэр допингийн эсрэг дүрмийг зөрчиж, сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон билээ.
Иван Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээнд дэлхийн домогт аварга К.Ичог ялан шуугиан тарьж, удалгүй дэлхийн аварга цолыг хүртэн элэг нэгтнээ баярлуулж байсан энэ бөх сүүлийн нэг жилийн хугацаанд допинг хэрэглэсэн гэх асуудалд холбогдох болсон. Тэгвэл дэлхийн бөхийн холбооноос 2022 оны есдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл түүний барилдах эрхийг нь хаслаа.
Спортын арбитрын шүүхээс дэлхийн бөхийн холбооны шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Азийн наадмын үеэр түүний сорьцыг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Доха хотын салбарт илгээн шинжлүүлсэн байна. Шинжилгээний хариугаар П.Орхон нь Станзопол гэх 2018 онд хориотой эмийн жагсаалтад орсон бодисыг хэрэглэсэн нь тогтоогджээ. Ингээд тухайн жилийн Азийн наадмын аваргаар Киргизийн бөх А.Тинибекова нөхөн хүртэх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn