Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж,  Э.Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томиллоо.

ШЕЗ-ийн даргыг ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Ерөнхийлөгч томилдог бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /11.06/ ШЕЗ-д хүрэлцэн ирж Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулснаар Э.Батбаяр ажлаа хүлээн авсан байна.

Э.Батбаяр нь

  • 1980-1990 онд нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургууль,
  • 1990-1992-онд ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль
  • 1995-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, хууль зүйн ухааны магистр,
  • 2002-2005-онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

Тэрээр “Түшээ” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш, УИХ-ын гишүүний зөвлөх, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон байна.

Эх сурвалж:www.polit.mn