Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Лост Хиллз хотноо энэ сарын 20-нд эхэлсэн нисэх загварын спортын чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хугацаат нислэгийн F1C ангилалд ОУХМ Ө.Эрдэнэбаяр, СМ А.Амар-Отгон нар хоёрдугаар шатанд шалгарлаа.  Тэмцээний хоёрдугаар шатны шигшээ нислэг өнөөдөр Монголын цагаар 22.20 цагт эхлэх бөгөөд 10 орны 14 тамирчин өрсөлдөнө. Монгол Улсад болсон нисэх загварын спортын аварга шалгаруулах тэмцээнд F1A – Планерийн загвар, F1B -Резин хөдөлгүүрт загвар, F1C -Хугацаат нислэгийн загвар, F1P-Хугацаат нислэгийн загвар /өсвөр үеийн ангилал, 1 куб см/ гэсэн дөрвөн төрлөөр тамирчид өрсөлдөж байсан.

Эх сурвалж: www.polit.mn