Б.ДОЛЖИН

Гүржийн нийслэл Тбилис хотноо чөлөөт бөхийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-13-нд болж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр манай улсаас 13 тамирчин хүч үзсэнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.  “С” ангиллын 70 кг-д “Тулгат” клубийн тамирчин, спортын мастер Н.Баатар, “D” ангиллын 130 кг-д МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, үндэсний бөхийн улсын заан, спортын мастер Д.Бумбаяр  түрүүлж алтан медаль хүртлээ. Н.Баатар 2016 онд мастеруудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Харин Д.Бумбаяр Мастеруудын ДАШТ-нд анх удаа зодоглож Герман, АНУ, Казакстан, Гүржийн бөхчүүдийг ялж аварга болов. “С” ангиллын 130 кг-д мастеруудын ДАШТ-ий гурван  мөнгө, долоон хүрэл медальт  ОУХМ Ш.Баянмөнх мөнгө, 62 кг-д 2016 оны дэлхийн аварга ОУХМ Г.Баасансүрэн хүрэл медаль хүртлээ. Мастеруудын ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдааны эхний өдөр “Е” ангиллын 88 кг-ын жинд ОУХМ Б.Бат, “В” ангиллын 62 кг-д спортын мастер Ж.Хурц, 78 кг-д спортын мастер Б.Баянсан, 88 кг-д ОУХМ Д.Ганбат нар хүрэл медалийн эзэд болсон билээ.

Эх сурвалж: www.polit.mn