Б.Намуунтамир
2019-2020 оны хичээлийн жилийн зургаа дахь долоо хоног эхэлж байна. Энэ жилийн тухайд хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 буюу есдүгээр сарын 1-нээс өмнө батлан гаргасан. Тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчид нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэснээр аравдугаар сарын 28-наас эхлэн долоо хоног амарна.
Нийслэлийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:
I улирал аравдугаар сарын 28-наас эхлэн арваннэгдүгээр сарын 01-нийг дуустал
II улирал арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/
Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал
III улирал гуравдугаар сарын 23-наас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал
Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-наас амрах юм.
Орон нутгийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:
I улирал аравдугаар сарын 28-наас эхлэн арваннэгдүгээр сарын 01-нийг дуустал нэг долоо хоног
II улирал арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал хоёр долоо хоног
Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал
III улирал гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал
Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-наас эхэлнэ.
Эх сурвалж: www.polit.mn