Б.БАЯРЖАВХЛАН

FIBA 3×3 U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа билээ. Тэвэл “Улаанбаатар ММС Энержи” баг ФИБА-гийн энэ улирлын хамгийн сүүлийн дэлхийн гранпри буюу Жэжүгийн гранприд 13:10 харьцаатай Словений Пиран багийг хожиж АВАРГА болжээ. Ази тивийн баг анх удаа Дэлхийн гранприд түрүүлсэн нь энэ юм байна. Мөн Жэжүгийн Дэлхийн гранпригийн Хамгийн Үнэ Цэнэтэй тоглогч буюу MVP-гээр Улаанбаатар ММС Энержи багийн тоглогч ОУХМ Даваасамбуугийн Дэлгэрням шалгарсан юм. Харин манай U23 насны эмэгтэй шигшээ багийн хувьд шилдэг наймд шалгараад байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn