Б.Баяржавхлан
Монгол Улсын Манлай заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Сугаррагчаагийн хүү Бямбасүрэн ирэх арвандүгээр сарын башёд жюүрёо зиндаанд барилдах гэж байгаа. Түүний тухай баримтуудыг хүргэе.
-С.Бямбасүрэн нь хоошёорюү цолтой.
– Биеийн өндөр 184 см, жин 96 кг.
-Энэ жил 21 настай, залуухан сүмоч С.Бямбасүрэн нь ердөө жил гаруйн өмнө Япон Улсыг зорьж байжээ.
– Тэрээр Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн зөвлөсний дагуу мэргэжлийн сүмод хүч үзэхээр болсон байна.
-Түүний зорилго нь Их аварга Д.Давгадорж ахынхаа сүмогийн дэвжээнд гаргасан амжилтыг нь эвдэх гэжээ.
-Түүний авга ах Асашёорюү Д.Дагвадорж мэргэжлийн сүмод зодоглосон 10 дахь тэмцээндээ жюүрёод барилдаж байсан бол хоошёорюү 11 дэх тэмцээндээ сэкитори болж, жюүрёо зиндаанд барилдах болж буй юм.
– Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх арвандүгээр сарын башёд жюүрёо зиндаанд дэвшин барилдана. Бямбасүрэн нь Японд Кашива Ниттай ахлах сургуулийг төгсчээ.
Эх сурвалж:www.polit.mn