С.САРУУЛ

Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын гарьд Ш.Жаргалсайхан Үндэсний их баяр наадмын дөрвийн даваанд аймгийн арслан П.Мөнхбатад өвдөг шороодсон. Тэрээр тахимаа өгөхдөө учраа бөхийнхөө толгой руу дэлссэн нь олныг эгдүүлж,  Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос түүнд сахилгын шийтгэл оногдуулахаа мэдэгдээд буй. Тэгвэл улсын гарьд Ш.Жаргалсайхан Үндэсний бөхийн салбар хорооныхонтой уулзахдаа “Жудаггүй зан гаргасандаа ард  түмнээсээ уучлал гуйж байна” хэмээн мэдэгдэж харамсч байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: www.polit.mn