Т.САЙХАН
Монголын хөлбөмбөгийн хөгжлийг эх орондоо болон хилийн чанадад сурталчлах элчээр “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү тодорч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатараас өргөмжлөлөө гардаж авав. Г.Ганхүү “Өнөөдөр миний амьдралд нэгэн мартагдашгүй өдөр тохиож байна. Хөлбөмбөгийн элч байна гэдэг маш том үүрэг хариуцлага. Үзэгч хөгжөөн дэмжигч гэдэг багийнхаа 12 дахь тоглогч байдаг. ДАШТ-ий урьдчилсан шатын тоглолтуудыг хийх үндэсний шигшээ багт маань үнэнч хөгжөөн дэмжигч та бүхний дуу хоолой юу юунаас чухал. Эзэн, зочин тоглолтоор юм шийдэгдэж буй тохиолдол эзэн баг ямагт давуу талтай байдаг гэсэн үзүүлэлт бий. Талбай дээрээ тоглож буй тоглогч эсрэг багийн талбайд тоглож буй тамирчнаас хоёр дахин хурдан гүйж, илүү хүчирхэг болдог. Тиймээс та бүхэн эх нутагтаа болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудыг алгасалгүй үзээрэй” хэмээн хөлбөмбөгийн хорхойтнуудыг уриалав.
Эх сурвалж:www.polit.mn