С.САРУУЛ

Улсын баяр наадмын шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг журамтай. Тэгвэл энэ жилийн улсын наадамд шөвгөрсөн хоёр бөхөөс сэргээш илэрсэн гэх мэдээлэл байгаа юм. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан шөвгийн 16-д үлдсэн бөхчүүд ээлж дараалан мэдэгдэл хийж эхэллээ. Одоогоор улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Д.Анар аварга Н. Батсуурь нар өөрсдөөс нь допинг илрээгүйг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос залгаж мэдэгдсэн хэмээн мэдэгдэл хийчихлээ. Тэд допинг илэрсэн гэх хоёр бөхийн нэрийг зарлахыг шаардаж байгаагаа хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn