Х.ОЮУНБОЛД
“Хил хязгааргүй эмч нар” байгууллага болон “SOS Méditerranee” тусламжийн групп өнгөрсөн ням гаригт дүрвэгчдийг аврах зорилгоор шинэ хөлөг онгоцыг ажиллуулж эхэлсэн байна. Норвегийн далбаатай “Ocean Viking” хэмээх нэртэй энэ хөлөг онгоц нь өнгөрсөн ням гаригт Францын Марсель боомтоос хөдөлсөн байна. Энэ долоо хоногийн сүүлээр Ливийн эрэгт зангуугаа хаяхаар төлөвлөсөн гэж “SOS Méditerranee” тусламжийн группийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. 200 гаруй хүний багтаамжтай энэ хөлөг онгоц нь Газар дундын тэнгисээр зорчиж байгаа хамгийн том аврах хөлөг юм байна. Мөн хурдан аврах завь, эмчийн багтай ажээ. Харин үүний өмнө ажиллаж байсан аврах хөлөг онгоц нь хоёр, гурван жил тэнгисээр зорчсоны дараа үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн юм. Энэ нь сүүлийн саруудын турш энэ хөлөг онгоцоор авчирч байсан дүрвэгчдийн талаар баримталж байсан хатуу байр сууриа баталсан Италийн Засгийн газрын дарамтын улмаас зогсооход хүрсэн юм. Газар дундын тэнгис нь Африк, Ойрхи Дорнодоос Европ руу дүрвэхийг зорьсон дүрвэгчдийн хувьд хамгийн аюултай замд тооцогддог байна. “SOS Méditerranee” тусламжийн группийн мэдээлснээр өнгөрсөн жилээс Ливи улсаас Европ тивийг зорьсон дүрвэгчдээс хамгийн багадаа 426 хүн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn