Х.ОЮУНБОЛД
Испанийн эмэгтэй боксчин Жоана Пастрана өнгөрсөн ням гаригт Коста Рикагийн боксчин Якоста Валлетэй 105 кг-д хийсэн аваргын төлөөх тоглолтод ялагдсан байна. Испанийн “Эль Арена Марбелла де Пуэрто Банус”цэнгэлдэх хүрээлэнд 10 үеийн турш 45 минут болсон тоглолтод өрсөлдөгч нь 96-94, 93-97 болон 93-97 онооны харьцаатайгаар түүнийг хожжээ. Тэмцээнд гар нь гэмтсэн ч тоглосон Жоана Пастрана ялагдсаныхаа дараа тоглолтын эхний үед бэртэл аваагүй бол би түүнийг ялна гэж харж байсан. Гэвч гараа дахин гэмтээснээр би 100 хувь тоглож чадсангүй гэж “Gol” цахим хуудаст өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр өрсөлдөгчийг нь аваргаар зарласны дараа шинэ аварга болсонд нь баяр хүргэсэн байна. Жоана Пастрана энэ удаа хожигдсоноор дөрөв дэх удаагаа аварга болох боломжоо алджээ.
Эх сурвалж: www.polit.mn