С.САРУУЛ
“Аравт” олон улсын морьт цэргийн уралдаан манай улсад анх удаа болж байна. Монголыг дэлхийд таниулах уг уралдаанд үндсэн оролцогчоор Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Бүгд Найрамдах социалист Вьетнам улс, Бүгд Найрамдах Зимбабве улс оролцож байгаа юм.
Тэгвэл 130 км зам туулах алсын зайн морин маршийн уралдаанд өчигдөр /2019.08.04/ гараанаас гарсан Казахстан, Киргизийн багууд өнөөдөр барианд ирнэ.
Харин Монгол, Оросын багууд өнөө өглөө гараанаас гарлаа. Алсын зайн морин маршийн уралдаан хоёр өдөр, нэг шөнө үргэлжлэх юм.
Монгол, ОХУ-ын баг тамирчид гараанаас хоёр цагийн зайтай гарах юм. Дэслэгч Т.Түмэнцэнд ахлагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид алсын зайн морин маршийн эхний даалгавар болох усан саадыг гаталж, минэжүүлсэн талбайг аюулгүй болголоо. Удахгүй тэд дараагийн гараа болох морь сэлгэх цэг рүү хөдөлнө.
Эх сурвалж: www.polit.mn