Т.САЙХАН
Монгол-Оросын төмөр замчид хоёр улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоо худагтад боллоо.
Баяр наадмын хүчит бөхийн барилдаанп 128 бөх барилдсанаас Улсын аварга Э.Оюунболд долоо давж, түрүүлсэн бол Улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэсэн байна. Мөн ойн хүрээнд их нас, соёолон насны морьдын уралдаан, шүхэрчдийн буулт, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тэмцээн, шагайн харваа, морин спортын үзүүлэх тоглолт, үндэсний сур харваа болсон юм.
Түүнчлэн Э.Оюунболдын аварга цолны наадам ирэх наймдугаар сард болох юм байна. Э.Оюунболд 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага, 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан цол хүртсэн билээ. 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэр сумаас түрүү бөх тодорсон тохиолдол болсон юм. Хан Хэнтийчүүд ийнхүү 30 жилийн дараа Монгол Улсын Аваргатай болжээ.
Эх сурвалж:www.polit.mn