Казахстаны Нур-Султан хотод пара пауэрлифтингийн ДАШТ энэ сарын 11-21-нд болж байна. Тэмцээнд 77 орны нийт 2700 тамирчин оролцож байгаа бол манайхаас 107 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвтээ шахалтаас 247 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Казахстаны тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэрбээр энэ амжилтаараа дэлхийн аварга болоод зогсохгүй өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг (өмнө нь 244 кг-ыг шахаж байв) шинэчилжээ. Түүнийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга дасгалжуулсан байна.
Эх сурвалж: www.polit.mn