Ж.ЦОГЗОЛМАА

АНУ эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд дөрөв дэх удаагаа ялалт байгуулж, дээд амжилтаа дахин эвдлээ хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлэв. Өнгөрсөн ням гаригт Нидерландын эсрэг хийсэн энэхүү тоглолтын үеэр Меган Рапино, Роүз Лавилл нарын хүчтэй тоглогчдын оруулсан гоолоор 2-0 харьцаатайгаар америкчууд аваргын цомын эзэд болжээ.

Аваргын төлөөх тэмцэл Рапиногийн торгуулийн оноо авахаас цагийн өмнө идэвхжиж, тэмцээний үеэр оруулсан зургаа дахь гоолыг Лавилл 69 дэх минутад амжиж дэмжиж чадсан хэрэг байв. 

Европын аваргуудын нэг нидерландууд Рапино 61 дэх минутад оноогоо авах үеэр довтолгоогоо улам ширүүсгэсэн юм.

Рапинод америк фенүүд нь “Хариуг нь өг” гэж хашгиралдаж байсан нь тоглолтыг асаасан торгон мөч байжээ. Өдгөө 34 настай Рапино ойрын дөрвөн жилдээ дахин тоглолтын талбарт гарахгүй ч байж мэдэх юм. Гэвч түүнийг аваргуудын тэмцлээс холдоно гэж төсөөлөхөд бэрх. Учир нь тэрээр АНУ-ын Хөлбөмбөгийн холбоог тэргүүлдэг мөн Олон улсын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн холбооны удирдлагын гишүүн юм. 

Гэсэн хэдий ч сүүлчийн шүгэл үлээсний дараа ялагч тодроход аваргын цомыг багтаа авчирсан түлхүүр тоглогч нь Рапино байсан гэдгийг дэлхий мэднэ. Энэ бол 2015 онд Канадад болсон аваргын цомын тэмцээний дүрслэл байлаа. “Энэ бол түүх. Харин би яг одоо төрж байгаа мэдрэмжээ илэрхийлж чадахгүй нь. Бид галзуу тоглолт үзүүлдэг нь биднийг өвөрмөц болгодог. Бид үүнийг больж чадахгүй. Бид бас маш чанга. Бид ялалтын төлөө хийж болох бүх зүйлийг хийнэ” гэж Рапино хэлжээ.

Цагаан ордноос илгээсэн аливаа урилгад хүндэтгэлтэйгээр татгалзсан хариу өгдөг Рапино өөрийгөө улс төрийн элдэв маргаан мэтгэлцээнд төвийг барьсан байр суурьтай ханддаг нэгэн. Гэсэн хэдий ч  түүний ялалтын уухайд Ерөнхийлөгч Д.Трамп таатайгаар мэндчилгээ дэвшүүлсэн байлаа.

“Америкийн эмэгтэй хөлбөмбөгийн багтаа Дэлхийн аваргын цомын эзэд болсонд баяр хүргэе. Гайхалтай бас сэтгэл огшуулсан тоглолт байлаа. Америкчууд та бүгдээр бахархаж байгаа” гэж Д.Трамп жиргэжээ. Тэгвэл Нью-Йорк хотын захирагч Билл де Бласио “Энэ лхагва гаригт Манхэттэнд хөлбөмбөгийн багийнханд зориулсан хүндэтгэлийн парад болно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn