“Эх орны төлөө” цогц хөтөлбөрийн I  шат болох “Уран бүтээлчид улсын хилээр” төсөл хэрэгжиж эхлээд байна. XXI зуунд дэлхий нийт даяаршихын хирээр дангаарших асуудал улс орны хувьд нэн тэргүүний асуудал болсоор байна. Ялгарал, сорилын эрин зуунд зөөлөн хүчний бодлого ч мөн адил хэрэгжсээр байгаа билээ. Тиймээс Соёл урлаг бол улс үндэстний ялгарал, хүн зоны дархлааг бий болгож байдаг үндсэн ойлголт гэдгийг хүлээн зөвшөөрч, соёл урлагаар дамжуулан үр хойчдоо үндэсний уламжлалт сэтгэлгээ, дархлааг бий болгож, таниулж мэдүүлэх, өвлөн уламжлуулах үүрэг бид бүхний өмнө хэдийнэ иржээ.

Монгол Улсад сүүлийн 30 жил эх орон тусгаар тогтнолын тухай ном товхимолоос авхуулаад нэгдсэн нэг ойлголтыг бий болгох соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагдаагүй өнөөг хүрчээ. Тиймээс эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг цогцлоохоор Монгол Улсындархан хилээр  бүтээгч, гүйцэтгэгч уран бүтээлчдийг аялуулан энэ цаг үеийн залуусыг эх орны тухай цогц ойлголт дээр нэгтгэж, соёлын үр тарих зорилгоор энэ  сарын 7-ноос  2020 оны нэгдүгээр  сар хүртэл “Уран бүтээлчид Улсын хилээр” төслийг Монгол Улсын Засгийн Газар, ХХЕГ-ын  дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна. Эх орны халдашгүй, дархан хил, тодорхой зурваст газруудаар нийтдээ 12.000 км аялна.

  • Зураач
  • Хөгжмийн зохиолч
  • Бүжигчин
  • Зохиолч
  • Яруу найрагч
  • Дуучин
  • Түүх ч судлаач
  • Фото зурагчин
  • Нийтлэлч, сэтгүүлч
  • Контенпрари зэрэг соёл урлагийн 15 салбарын 120-150 мэргэжлийн уран бүтээлч дараах 5 маршрутын дагуу
  • Улаанбаатар хотоос Баян-Хонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлд 15-17 хоног
  • Баян-Өлгий аймгаас Увс, Завхан, Хөвсгөл хүртэл 10-12 хоног
  • Хөвсгөл аймгаас Булган, Сэлэнгэ аймгийн чиглэлд 9-11 хоног
  • Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Халх голын чиглэлд 14- 16 хоног
  • Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгийн чиглэлд 17-19 хоног буюу нийт 75 хоног аялна.

Бүтээгч уран бүтээлчдийн хувьд өөрсдийн оюун ухаан, ур чадвар, сэтгэлгээгээрээ уран бүтээл туурвиж Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгнө. Харин гүйцэтгэгч уран бүтээлчид аяллын явцад алслагдсан хил хязгаарын ард иргэд болон хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд урлаг соёлын үйлчилгээ үзүүлнэ. Уран бүтээлчдийн багийг ард түмний хүндэтгэлийг хүлээсэн 3 үеийн төлөөллөөс бүрдүүлж ажиллана.

“Уран бүтээлчид-Улсынхаа хилээр” төслийн үр дүнд

  • Дууны уран бүтээл
  • Яруу найргийн бүтээл
  • Жүжиг, киноны бүтээл
  • Уран зургийн үзэсгэлэн
  • Уран барималын бүтээл
  • Кино уран бүтээл
  • Сэтгүүлзүйн уран бүтээл
  • Телевизийн уран бүтээл
  • Хөгжимийн уран бүтээл
  • Илтгэл, ном товхимол
  • Гэрэл зургийн үзэсгэлэн
  • Хосломол уран бүтээлүүд төрөн гарах бөгөөд Боловсролын хүрээнд (Сургуулийн өмнөх болон ЕБС сурагчдын) сургалтын хөтөлбөрт тусгуулахаар эх оронч үзлийг таниулан төлөвшүүлэх ном, анимэйшн, хүүхэлдэйн кино, зурагт ном, дуу хөгжим, шүлэг, үлгэр домгийн эмхтгэл, яруу найраг, богино өгүүллэг, жүжиг, хилийн цэргийн түүхэн алдарт хүмүүс, байгаль, газарзүйн мэдлэг олгох контентийг бүтээж БСШУСЯ-д хүлээлгэн өгнө.

Хилийн цэргийн болон хил дагуух үзэсгэлэнт байгалийн фото зургийн цомог, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахуйц (Улаанбаатар хотоос Монгол улсын хилийн аль нэг багана хүртэл аялах хөтөлбөр) шинэ 5 маршрутын зураг, аяллын санхүүгийн тооцоолол, бодит судалгааг гаргаж БОАЖЯ-д хүлээлгэн өгнө. Монгол Улсын хил, хязгаар нутаг, хилчдийн аж амьдралыг харуулсан баримтад нэвтрүүлэг, гэрэл зургийн цомгууд, дуу шүлэг, нийтлэл болон орчин цагийн хилийн түүхэн архивыг бүрдүүлэн Хил Хамгаалах Ерөнхий газарт хүлээлгэж өгнө. Монгол улсын хилийн бүрэн бүтэн байдал, хил дагуух үзэсгэлэнт газруудын гэрэл зургийн цомог болон төслийн хүрээнд төрөн гарсан контент, уран бүтээлүүдийг Монгол Улсын Засгийн Газар, Монгол Улсын Архивын Ерөнхий газар, Хил Хамгаалах Ерөнхий газарт тус тус хүлээлгэн өгнө. Бидний эхлүүлж буй “ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ- УРАН БҮТЭЭЛЧИД УЛСЫН ХИЛЭЭР” төслийг маань үр дүнг хамт бүтээлцэж, зорилгодоо хүрэх их замд хамт нэгдэнэ гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: “ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ- УРАН БҮТЭЭЛЧИД УЛСЫН ХИЛЭЭР” төсөл