С.САРУУЛ
Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын начин цол олгох тухай зарлиг гаргаж, Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Болдын Эрдэнэхүүд улсын начин цол олголоо. Зарлигт “Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 5 давсанд тооцож аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүүд Улсын начин цол олгосугай” гэжээ. Мөн сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон Увс аймгийн Тэс сумын харьяат Бадрахын Ганзоригт олгосон “Улсын начин” цолыг хассугай” гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn