С.САРУУЛ

“Торгоны зам” авто раллиг энэ сарын 09-13-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд тэмцээнд олон улсын 3000 гаруй тамирчин оролцох юм. “Торгоны зам” олон улсын авто ралли уралдаан нь Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилийн боомтоос Өмнөговь аймгийн Гашуунсухайтын хилийн боомт хүртэл гурван салаа замаар өнгөрөх үед төрийн байгууллага, орон нутгаас 4000 гаруй алба хаагч, иргэдийг дайчлан оролцуулж, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ сарын 09-13-ны өдрүүдэд орон нутгийн замд тодорхой хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах ба уралдаан явагдаж буй замын орчимд аль болох хөдөлгөөн үйлдэхгүй байх, замын ойролцоо малаа хариулгагүй орхих, гэр, майхан барихгүй байх, уралдааны аюулгүй байдлыг хангаж буй алба хаагчдын шаардлагыг биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn