Т.САЙХАН
Тамирчдын баярын өдөр буюу олон улсын Олимпийн өдөр тохиож байна. Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын талбайд болсон ёслолд оролцож тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ. Мөн энэ үеэр шигшээ багийн тамирчдыг олимпийн эрх авах тэмцээнд оролцоход дутагдаж байгаа санхүүжилтийг шийдвэрлэх хандивын аян өрнүүлэх, үүнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зорилгоор “Токио Олимп сан” байгуулсныг зарлав. Иргэдийг спортоор хичээллэж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалах зорилго бүхий “Тамирчдын өдөр”-ийг Монгол Улс 2010 оноос тэмдэглэж буй юм.
Эх сурвалж:www.polit.mn