А.Энх-Амгалантуул
Монголын Ардчилсан Холбооноос УИХ дахь АН-ын гишүүдэд өнөөдөр /06.21/ шаардлага хүргүүллээ. АН-ын гишүүд болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Я.Санжмятав, Б.Наранхүү, Д.Мурат нарыг өөрсдийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түтгэлзэхийг шаардсан байна. Тус шаардлагат “Үндсэн хуулийн 1.2-т заасан ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг УИХ-ын үе үеийн гишүүд хөсөрдүүлсээр улсаа сүйрэлд оруулжээ. Бид үндэсний эрх ашгаа нэн тэргүүнд эрхэмлэн шударга ёсны зарчмыг баримталж, АН-ын дүрмийн 1.2 дугаар заалтыг санууулан УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээсээ албан ёсоор татгалзахыг уриалж байна” гэжээ.
АН-ын гишүүн, СХД-ийн Ардчилсан холбооны салбарын удирдах зөвлөлийн гишүүн Г.Мягмарсүрэн “УИХ-ын гишүүд нь ард түмнээсээ боломжийг нь хулгай хийж байна. ЖДҮ авсан 41 гишүүн байна. Тиймээс үүгээр нь эрх зүйн чадамжгүй гэж үзэж байгаа. Одоо албан ёсоор бичгээр шаардлагаа хүргүүлж байна” гэлээ. УИХ дахь АН-ын гишүүд бүрэн эрхээсээ албан ёсоор огцрохгүй тохиолдолд тэмцлийн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхийг МОАХ-оос мэдэгдлээ.
Эх сурвалж:www.polit.mn