П.АМГАЛАН
Монголын жүдо бөхийн холбоо насанд хүрэгчдийн жин тус бүрийн “JUDO TOП-6” тамирчдын дундах цуврал хоёр дахь тэмцээн “UG Arena”-д эхэллээ. Тэмцээний эхний барилдааны 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Ариунболд хоёр дахь ялалтаа байгууллаа. Тэрээр эхний тойрогт “Тэмүүжин” клубийн Д.Билгүүнд ялагдсан. Харин өөрийн жингийн хүчтэй өрсөлдөгч Э.Сумъяабазар, энэ оны улсын аваргын мөнгөн медальт “MAGIC TEAM”-ийн Б.Энэбиш нарыг вазари үнэлгээгээр ялж, түрүүлэх боломжоо хадгалж үлдлээ.Түүнийг ялсан Д.Билгүүн, гуравдугаар тойрогт “Шинэбадрах” дэвжээний Т.Түмэнжаргалд ялагдал хүлээв. Анхдугаар “JUDO TOP-6” тэмцээний аварга Т.Түмэнжаргал нь Бодьрагчаа, Э. Сумъяабазар, Д.Билгүүн нарыг дараалан ялснаар тэмцээнийг тэргүүлж байна.
“JUDO TOП-6” тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргаа тодруулах бөгөөд 25 байгууллагын 84 тамирчин өрсөлдөж байна. Мөн 100 сая төгрөгийн шагналын сантай юм.
Эх сурвалж:www.polit.mn