Ч.Бямба
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын байгууллагаас өндрөөс авран хамгаалах чадавхын судалгаа хийж байна. Энэ хүрээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг БНФУ-ын “ПОМА” компанийн төслийн менежер Чарли Коддериц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Францын талаас төслийн ерөнхий танилцуулга, зураг төслийн талаар мэдээлэл хийж, Онцгой байдлын байгууллагаас дүүжин тээврийн барилга угсралт болон ашиглалтын явцад аюулгүй байдлыг хэрхэн хангах, үнэлэх, хяналт тавих зэрэг асуудлаар санал солилцсон юм. Төсөлтэй холбогдох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, өндрөөс аврах ажиллагааны техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал болон хяналт, шалгалт зохион байгуулах чиглэлийн судалгааны үр дүнг үндэслэн аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллана. Дүүжин замын тээвэр төслийн “Яармаг, Арцат-Өнөр хороолол” чиглэлийн ТЭЗҮ дэмжигдэж батлагдсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх гуравдугаар сараас эхлэх юм.
Эх сурвалж:zms.mn