П.АМГАЛАН  

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам нөгөөдөр албан ёсоор эхлэх хуваарьтай ч зарим спортын төрлийн өрсөлдөөн ид өрнөж байна. Монголын баг тамирчдын салхийг хагалж, кёрлингийн холимог хосын төрөлд өрсөлдсөн Б.Баяр, Г.Энхзаяа нар хоёр дахь тоглолтоо хийлээ. Хэсгийн эхний тоглолтод Кувейтын багт 6:5-аар ялагдсан бол дараа нь Японы багт 19:0-ээр хожигдлоо. Азийн наадамд анх удаа оролцож буй Монголын кёрлингчид өнөөдөр 14:00 цагт Тайвани, 18:00 цагт Тайландын багтай тоглох бөгөөд маргааш хэсгийн сүүлчийн тоглолтоо хийх юм.

Эх сурвалж:www.polit.mn